Tuesday, September 17, 2013

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД ХАНДАН ХИЙСЭН АНКЕТЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ЧИГ ХАНДЛАГА, АРГА ЗАМ

 “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ” СЭДЭВТ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭНД:
Улаанбаатар хот                                                                             2013 он 9 дугаар сар


1. СУДАЛГААНД ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУДЫН ЕРӨНХИЙ ДҮР ЗУРАГ
Судалгааны төлөөллийн түүвэр
Асуулгад оролцсон байгууллагууд

Утга
Тоо
Эзэлэх хувь
1
Сонин
Зууны мэдээ
0
0
2
Өглөөний сонин
9
7,4
3
Өнөөдөр сонин
9
7,4
4
Тэргүүн сонин
3
2,5
5
Зиндаа сонин
0
0
6
Сэтгүүл
Гялбаа сэтгүүл
5
4,1
7
Үндэсний тойм сэтгүүл
9
7,4
8
Шинэ ертөнц сэтгүүл
1
0,8
9
Дээжис сэтгүүл
7
5,7
10
Цаг төр хүмүүс сэтгүүл
5
4,1
11
Телевиз
С1 Тв
8
6,6
12
Монгол Тв
5
4,1
13
МН 25 Тв
18
14,8
14
ТВ 9 Тв
17
13,9
15
UBS Тв
9
7,4
16

Хуульчдын танхим[1]
17
13,9
17
Нийт
122
100




[1] ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан телевизүүдийн удирдлагууд 


Хэвлэл мэдээллийн байгууллагын гол 3 салбар болох телевиз, сонин, сэтгүүлийн сэтгүүлч, редакцийн ажилчидаас асуулгын анкет авав. Асуулгад зарим нэг сонины байгууллагууд, удирдлагууд эрс татгалзсан хариу өгсөний учир сэтгүүлийн асуулгын тооноос сонины асуулгын тоо бага байна.

Судалгаанд оролцсон байгууллагуудын 94,6 хувь нь 2010 оноос өмнө нь үүсгэн байгууллагдсан байна. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил тасралтгүй ажилласан, туршлагатай оролцогсдыг хамруулснаар судалгааны үр дүн илүү бодьтой, практик туршлагад тулгуурласан, үнэнд ойр болохыг харуулж байна.

Судалгаанд оролцсон байгууллагуудын 4% нь төрийн мэдэлд байдаг бол 68% нь одоо эрхэлж байгаа мэдээллийн хэрэгслээс гадна давхар ямар нэгэн мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг, 1,7% нь өөрийн албан байргүй байна.

2. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ӨНӨӨДӨР
2013 оны байдлаар Монгол Улсад 555 тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн хэрэгслийн байгууллага байна. Үүнээс: Телевиз 30% буюу 166, Радио 15% буюу 77, Сонин 25% буюу 135, Сэтгүүл 18% буюу 99, Веб сайт 12% буюу 68 байна[1].

Телевиз
2012 онд шинээр 17 телевиз бий болж телевизийн тоо 149-өөс 166-д хүрэв. Үндэсний хэмжээнд 16 телевиз өргөн нэвтрүүлгийн шугамаар болон DDish-ийн тавган антеннаар нэвтрүүлгээ түгээж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг есөн телевиз шинээр бол орон нутагт 20 телевиз шинээр нэмэгдсэн байна. Гэвч 2013 оны эхэнд Харилцаа Холбооны Зохицуулах хорооны зүгээс “Соёмбо”, “VIP Home shopping”, “ITV”, “MBO”, “MDS”, “Mon-cinema”, “Musicbox”, “Шонхор телевиз”, “ZMC зэрэг 9 телевизийн үйл ажиллагааг түр зогсоогоод 


[1] Монголын хэвлэл мэдээлэл ӨНӨӨДӨР., Хэвлэлийн хүрээлэн., 2013 он 

байна.[1] 2006-аас 2012 онуудын хооронд телевизийн байгууллагын тоо даруй 3 дахин өссөн байна. Энэ өсөлтөд орон нутгийн телевизүүд дийлэнх жинг дарж байна.  
Телевизийн байгууллагуудыг цацалтын хувьд авч үзвэл:
-          Үндэсний хэмжээнд 16
-          Улаанбаатарт 48
-          Орон нутагт 78
-          Кабелийн шугамаар 24 телевизүүд тус тус сувгаа цацаж, нэвтрүүлж байна.

Нийт телевизийн байгууллагын 91% нь буюу 152 нь гадаадын болон монголын хөрөнгө оруулалттай хувийн телевиз, 5% буюу 8 нь их бага хэмжээгээр төрийн хөрөнгө оруулалттай телевиз, харин  4% нь буюу 6 телевиз төрийн бус байгууллагын мэдэлд байдаг байна. 

Радио
 Радиогийн байгууллагын тоо сүүлийн 2 жил харьцангуй тогтвортой байсан бол энэ онд 12-оор нэмэгдэж 84 болсон байна. Энэ өсөлтйн 6 нь интернетеер сонсох боломжтой радиогийн
 


[1] Мөн тэнд

байгууллага байна. Техник техонологи, мэдээллийн цахим хэлбэр хурдацтай хөгжихийн хирээр түүнд суурилсан байгууллагууд мэдэгдэхгүйц нэмэгдэж байна.
Радиогийн байгууллагын тархалтын хамрах хүрээгээр авч үзвэл:
-          Үндэсний хэмжээнд 3
-          Бүсийн хэмжээнд 4
-          Улаанбаатар хотод 24
-          Орон нутагт 53 радионууд тус тус сувгаа цацаж, нэвтрүүлэгээ түгээж байна.

Нийт радиогийн байгууллагын 54 нь хувийн хөрөнгө оруулалттай, 2 нь төрийн хөрөнгө оруулалттай бол 19 нь төрийн бус, 7 нь олон нийтийн, 2 нь бусад төрлийн хөрөнгө оруулалттай байгууллагууд байна.

Сонин

Сүүлийн жилүүдэд (2008-2011 онд) үйл ажилллагаагаа тогтмол явуулж буй сонины тоо 120-иос 130-ийн хоооронд хэлбэлзэж байв. 2012 оны байдлаар 135 сонин тогтмол гарч байааг Хэвлэлийн хүрээлэн бүртгэсэн байна.
Сонины байгууллагуудыг гаралтын давтамжаар нь харьцуулж үзвэл:
-          Өдөр тутмын 16
-           3-4 хоног тутмын 7
-          7 хоног тутмын 31
-          10-14 хоног тутмын 48
-          Сар тутмын 25
-          Бусад 8 тус тусын сонингууд үйл ажиллагаагаа эрхэлж байна.
2012 онд 7 сонин үйл ажиллагаагаа зогсоож, 16 сонин шинээр гарсан байна. Өдөр тутмын 16 сониноос “Ардын эрх”, “Монцамэ мэдээ” зэрэг сонинууд тус оны 3, 4 дүгээр улирлаас эхлэн үйл ажиллагаагаа зогсоож, сэтгүүл хэлбэрээр гарах болсон байна. Түүнчлэн долоо хоногт хоёр дугаар гардаг “Бодит зар” сонин өнгөрсөн жил бүртгэгдсэн боловч үйл ажиллагаагаа зогсоож “Зар суваг” сонин шинээр гарчээ. Долоо хоног тутам гардаг сонины тоо 1-ээр нэмэгдэж , харин 10-14 хоног тутмын сонины тоо 41-48 болж өссөн нь тус ангилалд орон нутгийн сонин шинээр нэмэгдсэнтэй холбоотой байна. Тооны гаралтын хувьд долоо хоног болон, 10-14 хоног тутмын сонинууд тэргүүлж байна.
Сонины байгууллагуудын харьяаллын хувьд хувийн байгууллагын мэдэлд 88 сонин, төрийн бус байгууллагын мэдэлд 35 сонин, төрийн байгууллагын мэдэлд 8 сонин, бусад төрлийн байгууллагын мэдэлд байдаг нь 4 сонин тус тус байна.

Сэтгүүл 
2000 оноос сэтгүүлийн зах зээл өргөжиж, нэр төрөл, борлуулалтын тоо нь өсч байгаа билээ. 2012 онд 24 сэтгүүл шинээр гарч, 17 сэтгүүл үйл ажиллагаагаа зогсоожээ. Долоо хоног тутмын “ТВ 7 хоног” сэтгүүл шинээр нэмэгдэж, уг ангиллын сэтгүүлийн тоо долоо болсон байна.[1] Сэтгүүлийн гаралтын хувьд сар, улирал тутмын сэтгүүлүүд давамгайлж байна. Түүнчлэн дэлхийн олон оронд хэвлэгдэн гардаг “Playboy”, “National Geographic сэтгүүлүүд Монголд нээгдсэн нь онцлог байсан байна. 
Сэтгүүлийн байгууллагуудыг гаралтын давтамжаар нь харьцуулж үзвэл:
-          7 хоног тутмын 7
-          10-14 хоног тутмын 4
-          Сар тутмын 38
-          2 сар тутмын 9
-          Улирал тутмын 34
-          Бусад 7 тус тусын сэтгүүлүүд үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Хэвлэл мэдээллийн эзэмшил харьяаллын сүлжээ[2]                                                                                        (Гурваас дээш хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг байгууллагууд)

Эзэмшил/ харьяалал
Нийт тоо
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр
1
Монцамэ агентлаг
7
Монцамэ дээж сэтгүүл
Монцамэ мэдээ сонин
Хүмүүн бичиг сонин
Mongol messenger сонин
Новости Монголий сонин
Монголын мэдээ сонин (хятад хэлээр)
Монгол цушин сонин (япон хэлээр)
Mongolian today сэтгүүл
2
“Эгэл” ХХК (Орон нутгийн сонины холбоо)
17
Архангайн амьдрал сонин
Багануурын амьдрал сонин
Баянхонгор таймс сонин
Булганы мэдээ сонин
Монгол говь сонин
Хэнтийн мэдээ сонин
Шинэ мэдээ (Орхон) сонин
Шинэ мэдээ (Дархан) сонин
Дорнод сонин
Ховдын мэдээ сонин
Завхан сонин
Сэлэнгийн мэдээ сонин
Налайхын амьдрал сонин
Өнөөгийн Дорноговь сонин
Их говийн мэдээ сонин
Увсын өнгө сонин
Өвөрхангайн мэдээ сонин
3
“Монгол ньюс” групп
5
Өнөөдөр сонин
UB post сонин
Таван цагираг сонин
Ням гариг сэтгүүл
МН25 суваг Тв
4
“Монгол масс медиа” групп
5
Ардын эрх сонин
Боловсрол суваг Тв
Eagle news Тв
Шууд телевиз
www.news.mn Веб сайт
5
“MMJ” ХХК
6
Алаг хорвоо сонин
Болсон явдал сонин
Далд амьдрал сонин
Байлдан дагуулагч сонин
Хоёулаа сонин
Янаг хорвоо сонин
6
“Эх гоёот медиа” групп
7
Инфо ТВ сэтгүүл
Үдшийн шивнээ сэтгүүл
Teenagers сэтгүүл
Hot News сэтгүүл
ETV Тв
Их монгол FM 99.7
Нандин FM 105.5
7
“Ирмүүн мультмедиа” ХХК
4
Космополитан сэтгүүл
National Geographic
National Geographic Kids
Smartway
8
“Улаанбаатар хэвлэл” ХХК
3
Өглөөний сонин
Хүмүүс сонин
Хүмүүсийн амьдрал сонин
9
“Сэрүүлэг констракшн” ХХК
4
Сэрүүлэг сонин
Монголчуудын амьдрал сонин
Эрх члөө FM 104.0
ТВ 8 телевиз




[1] Монголын хэвлэл мэдээлэл ӨНӨӨДӨР., Хэвлэлийн хүрээлэн., 2013 он
[2] Монголын хэвлэл мэдээлэл ӨНӨӨДӨР., Хэвлэлийн хүрээлэн., 2013 он Хуудас 22

3. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Эрх зүйн орчин
1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль баталж, Эрүүгийн хууль, бүх шатны сонгуулийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай зэрэг зарим хуулийн зарим зүйл заалтаар хэвлэл мэдээллийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохицуулсан байна.  Эдгээр хуулиудад хэвлэл мэдээллийн ёс зүй, хараат бус байдлыг тухай тусгаагүй, орхигдуулсан байдаг. Үүний талаар асуулгад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсад хариулахдаа: 
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсадын дийлэнх нь буюу 88 % нь ажилдаа мөрдөх ёс зүйн дүрэмтэй бол талаас бага хувь нь өмчлөгчийнхөө хооронд редакцын хараат бус байдлын гэрээ байгуулаагүй байна.




Хэвлэл мэдээллийн байгууллагыг лицензүүлж бүртгэх нь зөв гэж сэтгүүлчид нэгэн дуугаар дэмжиж байна. Харин бүртгэх асуудал дээр өөр өөр байр суурьтай байна.
Хэрэв “Тийм бол ямар байгууллага бүртгэх хэрэгтэй гэж та бодож байна вэ? гэсэн асуулгад
-          Хэвлэл мэдээллийн байгууллагудын мэргэжлийн холбоо – 45,9%
-          Хууль зүйн яам – 6,4%
-          Улсын бүртгэлийн ерөнхий газар – 14,7 %  
-          Харилцаа холбооны зохицуулах хороо – 29,4%
-          Бусад – 3,7%
Тулгамдаж буй асуудал

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсадын хоёр хүн тутмын нэг нь хэвлэл мэдээллийн салбарт хууль эрх зүйн орчныг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, цэвэр өрсөлдөөнийг бий болгох гэж үзэж байгаа бол дийлэнх нь (66%) нь мэргэжлийн ёс зүйг сайжруулах буюу агуулгын шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байна.
Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхдээ төрийг хэр хэр хэмжээтэйгээр оролцох талаар дүгнэхдээ:

Яг тал нь төр зохицуулах шаардлагатай гэж үзсэн бол мөн яг тал нь төр оролцох шаардлагагүй гэж үзжээ. Харин төр оролцвол ямар асуудал зохицуулах талаар үзэхдээ:

-          Бүртгэлжүүлэх, лицензжүүлэх – 26%

-          Мэргэжлийн ёс зүйг сахиулах – 37%

-          Техникийн стандартыг сайжруулах 19,2%
-          Агуулгын стандартыг сайжруулах 17,8%
... зэрэг асуудлуудад тус тусын хувиар саналууд өгчээ.

Хамгийн их давтагдсан санал, хүсэлт
1.      Хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах, хараат бус байдлыг хангах явдал
2.      Эрүүгийн хуулийн 110, 111-ээр дарамтлах
3.      Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай ёс зүйт сэтгүүл зүйг бүрдүүлэх
4.      Хэвлэл мэдээллийн байгууллагын “Үйлдвэрчний эвлэл” байгуулах
5.      Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсадын цалингийн хэмжээг хуульчлах


 





Тусгай зөшөөрөл[1]
            Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Тусгай зөвшөөрөл” олгож түүний хэрэгжилт, биелэлтэнд хяналт тавьдаг билээ. Энэ асуулгад оролцсон байгууллагуудаас тусгай зөвшөөрлийн журамд санал авахад:
Тусгай зөвшөөрлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
Утга
Тийм
Үгүй
1
Гэрчилгээ олгох
80,6%
19,4%
2
Хугацааг сунгах
77,8%
22,2%
3
Түтгэлзүүлэх, хүчингүй болгох
79,2%
20,8%
4
Хяналт тавих
86,2%
13,8%

Хамгийн өндөр буюу 86,2%-иар “Хяналт тавих” процесс нь асуудал их дагуулдаг, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хэвлэл мэдээллийн салбарынхан үзжээ.


 4. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
2013 оны байдлаар Монгол Улсад 555 тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн хэрэгслийн байгууллага байна. Үүнээс:
-          
      Телевиз 30% буюу 166
-          Радио 15% буюу 77
-          Сонин 25% буюу 135
-          Сэтгүүл 18% буюу 99
-          Веб сайт 12% буюу 68 тус тус байна.

Хэвлэл мэдээлийн байгууллага сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байна. 2012 онд 469 байсан бол 2013 онд 555 болсон байна. Энэ тоон үзүүлэлтэнд улаанбаатар хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өсөлт гэхээсээ илүүтэйгээр орон нутагт байрлах телевиз, радио ихээр жин дарж байна.

Судалгааны дүнгээс үзэхэд “Хэвлэл мэдээлийн салбар”-ын эрх зүйн орчин төдийлөн таатай бус байна.

1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль баталж, Эрүүгийн хууль, бүх шатны сонгуулийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай зэрэг зарим хуулийн зарим зүйл заалтаар хэвлэл мэдээллийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохицуулсан байдаг хэдий ч дараах дарамт шахалтууд ажиглагдаж байна.
-          Хэвлэл мэдээллийн салбарынханд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн өмчлөл, санхүүжилт, удирдлагаар дамжин нөлөөлдөг, өөр хэлбэрийн шууд хатуу цензур (дарамт) болж байна.
-          Сонгогдсон эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд Иргэний Хууль, Эрүүгийн хуулийн нэр төр, гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйлийг цензур (дарамт) болгон ашигладаг байна.
-          Иргэдийн мэдээлэлтэй байх эрх тунхагийн төдий, практик дээр хязгаарлалт нь түлхүү байна. Энэ хязгаарлалт нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалтын тухай хууль,... г.м. олон хуулиудад нууцыг хадгалах зүйл заалт байдаг байна.

 Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхдээ төрийг хэр хэмжээтэйгээр оролцох талаар хэвлэл мэдээллийн салбарынхан үзэхдээ хоёр хүн тутмын нэг нь төр оролцох ёстой гэж үзсэн байна.

Төр оролцохдоо дараах асуудлуудыг зохицуулах шаардлагатай байна. 
-          Мэргэжлийн ёс зүй (хараат бус байдал)-ыг сайжруулах буюу агуулгын шинэчлэл хэрэгтэй
-          Хууль эрх зүйн орчныг сайжруулах
-          Стандартыг мөрдүүлэх, цэвэр өрсөлдөөнийг бий болгох
Илүүтэйгээр яаж хийх талаар тодотговол:
-          Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь сэтгүүлчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр дотоод дүрэм журам, ёс зүйн дүрэмдээ тусгах үүргийг заан өгөх
-          Эрүүгийн хуулийн 110, 111 зүйлд байх Доромжлох, Гүтгэх гэдэгт Улсын дээд шүүхээс тайлбар гаргах
-          Олон нийтийн радио, телевизийн хууль хараат бус байдлыг баталгаажуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг дээшлүүлэх чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах
-          Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл, ил тод байдал, төвлөрлийг зохицуулсан заалт хуулинд байрлуулах ...
... зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна .

Судлаач Д. Аюуш

2013 он 9 дүгээр сар 



[1] Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Харилцаа холбооны зохицуулах газраас олгодог тусгай зөвшөөрөл
-          А ангиллын тусгай зөвшөөрөл: харилцаа холбооны сүлжээ байгуулах
-          В ангиллын тусгай зөвшөөрөл: харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх
-          Бүртгэлийн гэрчилгээ: мэдээ, харилцаа холбооны үйлдвэрлэл, үйлчилгээ, програм хангамж болон бусад үйлчилгээ эрхлэх

No comments:

Post a Comment