Tuesday, November 12, 2013

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2013 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

1.    Хураангуй
2.    Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны дүн
3.    Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн
4.    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн 
5.    Бусад ажиллагааны дүн
6.    Дүгнэлт
-       Хавсралт













1.    ХУРААНГУЙ

Монгол Улсын гэмт хэргийн статистик мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан нийт 45 маягтын дагуу хөтөлдөг. Үүнээс Цагдаагийн ерөнхий газар 23, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 6, Авилгатай тэмцэх газар 3, Шүүхийн ерөнхий зөвлөл (Шүүхийн судалгаа, мэдээллийн төв) 13 маягтын дагуу тус тус статистик мэдээг гаргаж байна.
Шүүхийн статистик мэдээ нь анхан шатны эрүү  ШС-1, иргэн ШС-2, захиргаа ШС-3, бусад буюу захиргааны зөрчлийн,  баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан,  ялаас чөлөөлсөн тухай, (ШС-4-ШС-6), давж заалдах шатны эрүү ШС-7, иргэн ШС-8, захиргаа ШС-9, хяналтын шатны эрүү ШС-10, иргэн ШС-11, захиргаа ШС-12, шүүхийн шүүн таслах ажиллагааны улирлын тайлан ШС-13 гэсэн ангиллаар бүртгэгдэж байна.
Анхан шатны шүүхүүд
График №1

Анхан шатны шүүхүүд 2013 оны эхний 9 сард эрүүгийн 4650, иргэний 26890, захиргааны 778, захиргааны зөрчлийн 12542, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон ялаас чөлөөлсөн 1761, цагдан хорих арга хэмжээ авсан 4618, нийт 50723 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхүүд:
·         Эрүүгийн 1437,
·         Иргэний 1422,
·         Захиргааны 507, нийт 3366 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхүүд:
·         Эрүүгийн 393,
·         Иргэний 511,
·         Захиргааны 157, нийт 1061 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

1.    ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА
            Анхан шатны шүүхүүд 2013 оны эхний 9 дүгээр сард 6073 иргэнд холбогдох 4650 эрүүгийн хэргийг таслан шийдвэрлэж, эрүүгийн 512 хэргийн үлдэгдэлтэй гарсны дотор 12 хэргийн буюу 2,3 хувь нь хугацаа хэтэрсэн хэргүүд байна. Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 2,1 хувиар, ял шийтгүүлэгчид 2 хувиар тус тус буурсан байна.
Анхан шатны шүүхээр 2013 оны эхний 9 сард таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо ял шийтгүүлэгчдийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл:
Хүснэгт №1
Д/д
  Шүүх
Эрүүгийн хэрэг
 Өсөлт, бууралт
Ял шийтгүүлэгчид тоо
 Өсөлт, бууралт

2012.09
2013.09
Тоо
Хувь
2012.09
2013.09
Тоо
Хувь
1
Архангай
116
124
8
6.9
160
166
6
3.8
2
Баян-Өлгий
76
67
-9
-11.8
85
121
36
42.4
3
Баянхонгор
99
116
17
17.2
130
144
14
10.8
4
Булган
95
86
-9
-9.5
87
100
13
14.9
5
Говь-Алтай
84
64
-20
-23.8
123
86
-37
-30.1
6
Говьсүмбэр
29
43
14
48.3
35
50
15
42.9
7
Дархан-Уул
184
155
-29
-15.8
231
238
7
3.0
8
Дорнод
85
148
63
74.1
107
196
89
83.2
9
Дорноговь
147
169
22
15.0
189
222
33
17.5
10
Дундговь
66
63
-3
-4.5
85
94
9
10.6
11
Завхан
70
68
-2
-2.9
103
93
-10
-9.7
12
Орхон
125
124
-1
-0.8
159
155
-4
-2.5
13
Өвөрхангай
156
134
-22
-14.1
213
211
-2
-0.9
14
Өмнөговь
112
106
-6
-5.4
143
119
-24
-16.8
15
Сэлэнгэ
263
151
-112
-42.6
346
208
-138
-39.9
16
Сүхбаатар
75
97
22
29.3
83
105
22
26.5
17
Төв
194
205
11
5.7
273
272
-1
-0.4
18
Увс
94
67
-27
-28.7
152
93
-59
-38.8
19
Ховд
57
84
27
47.4
93
114
21
22.6
20
Хөвсгөл
142
168
26
18.3
176
165
-11
-6.3
21
Хэнтий
163
136
-27
-16.6
241
171
-70
-29.0
22
Нийслэл
2318
2275
-43
-1.9
2983
2950
-33
-1.1

Дүн
4750
4650
-100
-2.1
6197
6073
-124
-2.0
Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Дорнод (74,1%), Говьсүмбэр (48.3%), Ховд (47,4%) зэрэг аймгуудад тус тус өсч, Сэлэнгэ (42,6%), Увс (28,7%), Говь-Алтай (23,8%) зэрэг аймгуудад тус тус буурсан байна. Харин ял шийтгүүлэгчдийн тоо мөн Дорнод, Говьсүмбэр аймгууд болон Баян-Өлгий аймагт өссөн бол Сэлэнгэ, Увс, Говь-Алтай аймгуудад ял шийтгүүлэгчдийн тоо буурсан нь тухайн аймгуудад гэмт хэргийн гаралт буурсантай холбоотой байна.
График №2

2013 оны эхний 9 сард бусдын эд хөрөнгийг хулгайлсан 1026, танхайрсан 617, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 677, бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан 229, хүнийг санаатай алсан 145, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 150, хүчиндэх 170, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 41 хэрэг тус тус шүүхээр хянан шийдвэрлэгджээ.
Хүснэгт №2
Үзүүлэлт
2012.09
2013.09
Өсөлт, бууралт
Тоо
Хувь
1
Хүнийг санаатай алах
222
145
-77
-34.6
2
Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан
256
229
-27
-10.5
3
Хүчиндэх
176
170
-6
-3.4
4
Бусдын эд хөрөнгийг хулгайлах
1062
1026
-36
-3.3
5
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
195
150
-45
-23.0
6
Танхайрах
722
617
-105
-14.5
7
ТХХАБАЖЗөрчсөн
717
677
-40
-5.5
8
Эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх
33
41
8
24.2
9
Бусад
1367
1577
210
15.3
Өмнөх оны мөн үеийнхээс эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт (24.2%) өссөн бол бусад төрлийн гэмт хэргүүд тус тус 3,4 хувиас 34,6 хүртэл хувиар буурсан байна. Ял шийтгүүлэгчдийн 5,8% нь насанд хүрээгүй хүмүүс, 8,4% нь эмэгтэйчүүд байна.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 89 тэрбум 543 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 385 хүний амь нас хохирч, 473 хүний биед хүнд гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн 79,7 хувьд хорих, 3,6 хувьд торгох, 5,8 хувьд албадан ажил хийлгэх, 12,6 хувьд баривчлах, 1,6 хувьд бусад ялыг тус тус оногдуулжээ.
График №3


Аймаг нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 1437 хэргийг хянан шийдвэрлэж, үүнээс 726 хэрэгт захирамж, тогтоолыг хэвээр үлдээж, 398 хэргийг захирамж тогтоолд өөрчлөлт оруулж, 372 хэргийн захирамж, тогтоолыг хүчингүй болгосон байна.
Хяналтын шатны шүүхэд нийт 393 хэргээс  49,1 хувь буюу 193 хэрэг хэвээр, 15,3 хувь буюу 60 хэрэг өөрчлөгдөж, 35,6 хувь буюу 140 хэрэг хүчингүй болгож тус тус хянан шийдвэрлэгдсэн байна.
1.    ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
            Анхан шатны шүүхүүд нийт иргэний 26890 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6495 хэргээр буюу 31,8 хувиар өссөн байна. Иргэний 4545 хэргийн үлдэгдэлтэй гарсны дотор 289 хэргийн буюу 6,4 хувь нь хугацаа хэтэрсэн хэргүүд байна. Анхан шатны шүүхээр 2013 оны эхний 9 сард хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг урд оны мөн үетэй харьцуулж үзвэл:
Хүснэгт №3
Д/д
Шүүх
     Иргэний хэрэг
 Өсөлт, бууралт
2012.09
2013.09
тоо
хувь
1
Архангай
423
493
70
16.5
2
Баян-Өлгий
506
628
122
24.1
3
Баянхонгор
475
721
246
51.8
4
Булган
282
517
235
83.3
5
Говь-Алтай
181
451
270
149.2
6
Говьсүмбэр
103
125
22
21.4
7
Дархан-Уул
896
1241
345
38.5
8
Дорнод
689
760
71
10.3
9
Дорноговь
304
470
166
54.6
10
Дундговь
292
697
405
138.7
11
Завхан
430
852
422
98.1
12
Орхон
714
816
102
14.3
13
Өвөрхангай
665
1167
502
75.5
14
Өмнөговь
299
460
161
53.8
15
Сүхбаатар
236
496
260
110.2
16
Сэлэнгэ
799
496
-303
-37.9
17
Төв
1092
1216
124
11.4
18
Увс
396
947
551
139.1
19
Ховд
556
789
233
41.9
20
Хөвсгөл
763
1199
436
57.1
21
Хэнтий
393
907
514
130.8
22
Нийслэл
9901
11442
1541
15.6

 Дүн
20395
26890
6495
31.8
Шийдвэрлэсэн иргэний хэрэг Говь-Алтай (149,9%), Увс (139,1%), Дундговь (138,7%) аймгууд тус тус хамгийн их өссөн бол Сэлэнгэ (37,9%) аймаг буурсан байна.
График №4


Давж заалдах шатны шүүхүүд иргэний 1422 хэрэг хянан хэлэлцэж, эдгээрээс 684 шийдвэрийг хэвээр үлдээж, 367 шийдвэрт өөрчлөлт оруулж, 368 шийдвэрийг хүчингүй болгожээ.  Давж заалдах шатны шүүх нийт хэргийн 738 шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгосон нь 51,8 хувийг эзэлж байна.
            Хяналтын шатны шүүхүүд иргэний 511 хэрэг хянан шийдвэрлэснээс 59 хувь буюу 302 хэргийг хэвээр үлдээж, 20,9 хувь буюу 107 шийдвэрт өөрчлөлт оруулж, 19,1 хувь буюу 102 шийдвэрийг хүчингүй болгосон байна.
1.    ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
Захиргааны хэргийн шүүхүүд 2013 оны эхний 9 сард 778 хэргийг хянаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс  27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Захиргааны 556 хэргийн үлдэгдэлтэй байна. 2013 оны эхний 9 сард хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг шүүх тус бүрээр үзүүлбэл:
Хүснэгт №4
Д/д
Шүүх
Захиргааны хэргийн тоо
Өсөлт, бууралт
2012.09
2013.09
тоо
хувь
1
Архангай
10
25
15
150.0
2
Баян-Өлгий
39
49
10
25.6
3
Баянхонгор
7
16
9
128.6
4
Булган
17
19
2
11.8
5
Говь-Алтай
7
9
2
28.6
6
Говьсүмбэр
5
13
8
160.0
7
Дархан-Уул
9
27
18
3 дахин
8
Дорнод
4
20
16
5 дахин
9
Дорноговь
7
7
0
0.0
10
Дундговь
3
7
4
133.3
11
Завхан
8
19
11
137.5
12
Орхон
12
27
15
125.0
13
Өвөрхангай
14
20
6
42.9
14
Өмнөговь
4
11
7
175.0
15
Сэлэнгэ
14
4
-10
-71.4
16
Сүхбаатар
10
29
19
190.0
17
Төв
13
20
7
53.8
18
Увс
20
15
-5
-25.0
19
Ховд
4
16
12
4 дахин
20
Хөвсгөл
22
29
7
31.8
21
Хэнтий
3
11
8
266.7
22
Нийслэл
378
385
7
1.9

Дүн
610
778
168
27.5
Захиргааны хэргийн шийдвэрлэлт хамгийн өндөр хувь буюу Дорнод (5 дахин), Ховд (4 дахин), Дархан-Уул (3 дахин) аймгуудад тус тус өссөн бол Сэлэнгэ (71,4%), Увс (25%) аймгуудад тус тус буурсан үзүүлэлттэй байна.
График №5

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 507 хэргийг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 265 шийдвэр, захирамжийг хэвээр үлдээж, 90 шийдвэрт өөрчлөлт оруулж, 152 шийдвэр захирамжийг хүчингүй болгожээ.
            Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх нийт 157 хэргийг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 76,4 хувь буюу 120 шийдвэр, захирамжийг хэвээр үлдээж, 8,3 хувь буюу 13 шийдвэрт өөрчлөлт оруулж, 15,3 хувь буюу 24 шийдвэр захирамжийг хүчингүй болгосон байна.
1.    БУСАД АЖИЛЛАГААНЫ ДҮН
            Монгол улсын шүүх нийт 12542 иргэнд захиргааны арга хэмжээ авсны дотор 489 иргэнийг 7,5 сая төгрөгөөр торгож, 12053 иргэнд баривчлах шийтгэл ногдуулсан байна. 2013 оны эхний 9 сарын байдлаар шүүхүүд ялтныг хорих ял эдлэхэс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай 32 санал, дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 1182 хоригдлыг эдлээгүй үлдсэн ялаас нь нь тэнсэн суллаж, 22 хоригдлыг хорих ял эдлэхээс чөлөөлж, 1 хоригдлын эдлээгүй үлдсэн хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж, 90 хоригдлын ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, 408 хоригдлын ял эдлэх дэглэмийг бууруулжээ.
            Тайлангийн хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58,59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 1631 сэжигтнийг албадан саатуулах тухай материалыг хүлээн авч, 1281 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, 277 сэжигтнийг суллаж, 73 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 2767 хүнийг сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьж, 220 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
            Иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид 2 тэрбум 230 сая төгрөгийг улсын болон орон нутгийн орлогод оруулжээ.


















2.    ДҮГНЭЛТ

            2013 оны эхний 9 сарын байдлаар анхан шатны шүүхэд нийт 50723, давж заалдах шатны шүүхэд 3366, хяналтын шатны шүүхэд 1061 хэрэг, маргаан тус тус хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүх 21,9, давж заалдах шатны шүүх 3,6 хувиар тус тус өссөн бол хяналтын шатны шүүх 15,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
                        а. Хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн төрлүүдийн өсөлт, бууралт
Хянан шийдвэрлэсэн гэмт хэргүүдээс эд зүйлс хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 15.3%-иар өссөн бол бусад тодорхой төрлийн гэмт хэргүүд  (бусдын эд хөрөнгийг хулгайлсан, танхайрсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан, хүнийг санаатай алсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, хүчиндэх) өмнөх оны мөн үеийн дүнгээс 3,3 хувиас -34,6 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байна.
Эрүүгийн хэрэг шийдвэрлэлт Дорнод 74.1, Говьсүмбэр 48.3, Ховд 47.4 хувиар тус тус өсчээ. Харин иргэний хэрэг, маргаан шийдвэрлэлт  Говь-Алтай 2,5 дахин, Увс 2,4 дахин  Дундговь 2,4 дахин; захиргааны хэрэг, маргаан шийдвэрлэлт Дорнод 5 дахин, Ховд 4 дахин, Дархан-Уул 3 дахин тус тус өссөн нь бусад аймгуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь дээрх аймгуудад шүүгчийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болсон.
Иймд шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, дээр дурьдсан аймгуудад ажиллах шүүгчийн сул орон  тоог нөхөх, эсхүл шүүгчийг сэлгэн ажилуулах зэрэг арга хэмжээг авах асуудлыг нарийвчлан судлах, бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь чухал байна.
                        б. Шүүгчийн ачаалал
            Өмнөх оны мөн үеийнхээс анхан шатны шүүхийн ачаалал 21,9 хувиар, давж заалдах шатны шүүхийн ачаалал 3,6 хувиар тус тус нэмэгдсэн бол хяналтын шатны шүүх 15,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин шүүн таслах ажлын төрлөөр эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеийнхээс эрүүгийн хэрэг 2,1 хувиар буурсан бол, иргэний хэрэг 31,8 хувиар, захиргааны хэрэг 27,5 хувиар, захиргааны зөрчлийн хэрэг 16,5 хувиар, цагдан хорих арга хэмжээ авсан 20,7 хувиар тус тус өссөн байна.
Анхан шатны шүүгчийн ачаалал бусад шатны шүүхийн ачааллаас даруй 20 гаруй хувиар өндөр байгаа нь шүүгчийн ажлын ачаалал нэг талдаа ихэссэн, ачааллын менежментийг тогтолцоо алдагдсанг харуулж байна. Иймд шүүх байгуулах тухай хуулийн дагуу шинэчилсэн бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдахад анхан шатны шүүхийн шүүгчийн ачаалллыг тэнцвэржүүлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
                        в. Шийдвэрийн тогтвортой байдал, чанар
Хүснэгт №6
Шүүхүүд
Дагнасан чиглэл
Хянан шийдвэрлэсэн төрөл
Хэргийн тоо
Эзлэх хувь
1
Давж заалдах шатны шүүх
Эрүү
Хэвээр үлдээсэн
726
50.5
Өөрчлөгдсөн
339
23.6
Хүчингүй болгосон
372
25.9
Иргэн
Хэвээр үлдээсэн
684
48.2
Өөрчлөгдсөн
367
25.9
Хүчингүй болгосон
368
25.9
Захиргаа
Хэвээр үлдээсэн
265
52.2
Өөрчлөгдсөн
90
18
Хүчингүй болгосон
152
29.8
2
Хяналтын шатны шүүх
Эрүү
Хэвээр үлдээсэн
193
49.1
Өөрчлөгдсөн
60
15.3
Хүчингүй болгосон
140
35.6
Иргэн
Хэвээр үлдээсэн
302
59
Өөрчлөгдсөн
107
20.9
Хүчингүй болгосон
102
19.1
Захиргаа
Хэвээр үлдээсэн
120
76.4
Өөрчлөгдсөн
13
8.3
Хүчингүй болгосон
24
15.3
Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд иргэний хэрэг, маргаан хамгийн өндөр хувь буюу 51.8 хувь нь өөрчлөгдсөн болон хүчингүй болсон байхад хяналтын шатны шүүхэд эрүүгийн хэрэг, маргааны шийдвэрийн 50,9 хувь нь буюу бусад төрлийн хэрэг, маргааны шийдвэртэй харьцуулахад өөрчлөлт, хүчингүй болох хувь өндөр байна.  
Шүүхийн шийдвэрийн чанарыг авч үзвэл: давж заалдах шатны журмаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд өмнөх шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн нь 52,2 хувь буюу бусад салбар эрх зүйн хэрэг, маргаануудаас өндөр байгаа бол хяналтын шатны шүүхэд захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн өмнөх шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн нь 76,4 хувь буюу харьцангуй өндөр үзүүлэлттэй байна.
Давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргүүдийг орон нутгийн аймгуудаар харьцуулж үзвэл:
Хүснэгт №7
Шүүхүүд
Шүүн таслах ажиллагааны төрлөөр
Эрүү
Иргэн
Захиргаа
Хэвээр
Өөрчлөгдсөн
Хүчингүй болсон
Хэвээр
Өөрчлөгдсөн
Хүчингүй болсон
Хэвээр
Өөрчлөгдсөн
Хүчингүй болсон
Давж заалдах шатны шүүх
Архангай
Хэргийн тоо
23
13
18
8
3
4
0
0
0
Эзлэх %
43
24
33
53
20
27
0
0
0
Баян-Өлгий
Хэргийн тоо
7
8
20
41
12
18
0
0
0
Эзлэх %
20
23
57
57
16
25
0
0
0
Баянхонгор
Хэргийн тоо
17
7
11
1
1
3
3
1
1
Эзлэх %
49
20
31
20
20
60
60
20
20
Булган
Хэргийн тоо
16
11
6
10
5
1
3
1
1
Эзлэх %
48
33
18
63
31
6
60
20
20
Говь-Алтай
Хэргийн тоо
17
9
3
8
6
3
0
0
0
Эзлэх %
59
31
10
47
35
18
0
0
0
Говьсүмбэр
Хэргийн тоо
4
0
3
5
1
2
0
1
0
Эзлэх %
57
0
43
63
12
25
0
100
0
Дархан-Уул
Хэргийн тоо
15
3
9
66
25
18
9
1
2
Эзлэх %
56
11
33
60
23
17
75
8
17
Дорнод
Хэргийн тоо
40
6
9
15
12
1
2
5
4
Эзлэх %
73
11
16
54
43
3
18
46
36
Дорноговь
Хэргийн тоо
25
10
12
7
2
9
1
0
0
Эзлэх %
53
21
26
39
11
50
100
0
0
Дундговь
Хэргийн тоо
9
4
5
13
4
4
1
1
1
Эзлэх %
50
22
28
61
19
19
33
33
33
Завхан
Хэргийн тоо
14
2
10
9
2
6
0
0
0
Эзлэх %
54
8
38
53
12
35
0
0
0
Орхон
Хэргийн тоо
15
16
25
34
31
39
0
0
0
Эзлэх %
27
29
44
33
30
37
0
0
0
Өвөрхангай
Хэргийн тоо
34
3
7
6
4
3
0
0
0
Эзлэх %
62
6
12
46
31
23
0
0
0
Өмнөговь
Хэргийн тоо
19
5
6
2
3
3
0
0
0
Эзлэх %
63
17
20
24
38
38
0
0
0
Сүхбаатар
Хэргийн тоо
9
4
9
3
3
2
0
0
0
Эзлэх %
41
18
41
38
38
24
0
0
0
Сэлэнгэ
Хэргийн тоо
10
5
5
7
7
7
12
2
2
Эзлэх %
50
25
25
33
33
33
74
13
13
Төв
Хэргийн тоо
29
9
18
7
11
10
0
0
3
Эзлэх %
52
16
32
25
39
36
0
0
100
Увс
Хэргийн тоо
9
9
13
6
2
10
4
3
0
Эзлэх %
29
29
41
33
11
56
57
43
0
Ховд
Хэргийн тоо
9
9
11
4
7
15
1
1
2
Эзлэх %
31
31
38
15
27
58
25
25
50
Хөвсгөл
Хэргийн тоо
22
12
8
12
9
4
0
0
0
Эзлэх %
52
29
19
48
36
16
0
0
0
Хэнтий
Хэргийн тоо
16
18
27
1
4
2
0
0
0
Эзлэх %
26
30
44
14
57
29
0
0
0
Нийслэл
Хэргийн тоо
367
176
137
419
213
204
229
74
136
Эзлэх %
54
26
20
50
26
24
52
17
31
2013 оны III улирлын дүн
Хэргийн тоо
726
339
372
684
367
368
265
90
152
Эзлэх %
50
24
26
48
26
26
52
18
30
Шийдвэрийн тогтвортой байдлыг анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн, хүчингүй болсон үзүүлэлтээр нэгтгэн хамгийн өндөр өөрчлөлттэй аймгуудыг хувиар шилжүүлэн түүвэрлэвэл:
Эрүүгийн хэргийн төрлөөр:
-       Баян-Өлгий 80%
-       Хэнтий 74 %
-       Орхон 73 %
-       Увс 71%
-       Ховд 69%,
Иргэний хэрэг, маргааны төрлөөр:
-       Хэнтий 86 %
-       Ховд 85 %
-       Баянхонгор 80 %
-       Өмнөговь 76 %
-       Төв 75%,
Захиргааны хэрэг, маргааны төрлөөр:
-       Дорнод 82 %
-       Ховд 75 %
-       Дундговь 67 %, зэрэг аймгууд хамгийн өндөр хувиар өөрчлөлттэй байна.
Иймд дээрх аймгуудад хэрэг маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр өөрчлөгдөж, хүчингүй болж байгаа үндэслэл нь шүүгчийн хуулийн хэрэглээний алдаа, шүүн таслах ажиллагааны явцад хэрэг маргаанд оролцогчдын эрхийг зөрчсөн зэрэг хувь шүүгчийн алдаанаас шалтгаалсан шийдвэрийн тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйлийн үндэслэл байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна.
Нэгтгэн дүгнэвэл шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг, маргааны төрлүүдээс иргэний болон эрүүгийн хэрэг, маргаан харьцангуй тогтвортой бус байгаа бол захиргааны хэрэг  шийдвэрлэлтийн тогтвортой байдал  өндөр байгаа нь тухайн шүүн таслах ажлын төрлийн шүүхийн шийдвэрийн чанарыг илэрхийлж байна.
г. Хэргийн үлдэгдэл
Шүүн таслах ажиллагааны дүнгээс үзэхэд өмнөх оны мөн үеэс эрүүгийн хэргийн үлдэгдэл 18,8 хувиар, иргэний хэргийн үлдэгдэл 21,7 хувиар, захиргааны хэргийн үлдэгдэл 83,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хэргийн үлдэгдэлийн өсөлт нь хууль тогтоомжийн гажуудал, шүүгчийн хүрэлцээ, хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны удааширал зэрэг олон шалтгаан, хүчин зүйлээс хамаарах тул хэргийн үлдэгдэлийн өсөлтийн бодит шалтгааныг тогтооход хэрэгцээтэй судалгаа, статистик мэдээний асуултуудыг оновчтой, боловсронгуй болгох шаардлагатай байна.

     Хянасан. М.Туяа /Шүүхийн судалгаа, мэдээллийн төвийн захирал/     

  Боловсруулсан. Д.Аюуш /Социологич референт/
                                                                      
Улаанбаатар хот
         2013 он