Monday, September 16, 2013

2013 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ: ГЭМТ ХЭРЭГ, ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ -НД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ


Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд нийт 11198 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн гаралт өмнөх оны эхний хагас жилийн үетэй харьцуулвал улсын хэмжээнд 14,2 %-иар өсч, энэ нь нийслэлд 20,3%-иар өссөн бол орон нутагт 6,2%-иар өссөн байна.
Гэмт хэргийн гаралтын өсөлт бууралтыг сүүлийн 9 сарын мэдээг үзвэл:


2013 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оны энэ үеийнхээс нийслэлд хамгийн өндөр өсөлттэй нь Баянзүрх дүүрэг 37%, хамгийн өндөр бууралттай нь Багануур дүүрэг -1,3%-иар тус тус бүртгэгдсэн байна. Мөн тухайлсан газрууд болох Нисэх173,7 %-иар өссөн бол Төмөр зам -17,1%-иар буурсан байна.


2013 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх жилийн энэ үеийнхээс хамгийн өндөр өсөлттэй 3 аймгийг харвуулвал:
-          Ховд 40,5%
-          Дорнод 34,1%
-          Баянхонгор 30,3%-иар
Хамгийн их бууралттай байгаа 3 аймгийг харуулвал:
-          Хэнтий -37,4%
-          Увс -11,4%
Баян-Өлгий -11,2%-иар зэрэг аймгууд бүртгэгдсэн байна.

2013 оны эхний хагас жилийн байдалаар өмнөх жилийн энэ үеийнхээс хөнгөн гэмт хэрэг 18,8%-иар, хүндэвтэр гэмт хэрэг 17,4%-иар, хүнд гэмт хэрэг -13,3%-иар, онц хүнд гэмт хэрэг -19,2%-иар тус тус өсч, буурсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн төрөл (эрүүгийн хуулийн зүйл ангиар)
Д/д
Эрүүгийн зүйл
Гэмт хэргийн төрөл
Тоо
Хувь
Өсөлт, бууралт
Илрүүлэлтийн өсөлт, бууралт
1
91
Хүнийг санаатай алах
101
1%
-24,1%
-1%
2
96-100
Бусдын бие махбодид гэмтэл учруулах
3605
28%
12%
-3%
3
126
Хүчиндэх
173
1%
9,5%
-3,6%
4
145
Хулгайлах
4084
32%
25,9%
-9,7%
5
146
Булаах
125
1%
37%
-4,6%
6
147
Дээрэмдэх
345
3%
17,3%
3,4%
7
148
Залилан мэхлэх
603
5%
25,4%
3,8%
8
150
Завших, үрэгдүүлэх
172
1%
16,2%
3%
9
181
Танхайрах
878
7%
2,7%
-8,6%
10
215-225
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журамын эсрэг
931
7%
-3,2%
14,6%
11
Бусад
Бусад төрлийн гэмт хэрэг
1776
14%


Улсын хэмжээнд 12793 хэрэг бүртэгдсэнээс дийлэнх нь буюу 60% ХУЛГАЙЛАХ болон БУСДЫН БИЕ МАХБОДИД ГЭМТЭЛ УЧРУУЛАХ гэсэн гэмт хэргүүд эзлэж байна. Мөн булаах 37%-иар,  хулгайлах 25,9%-иар, залилан мэхлэх 25,4%-иар, завшин, үрэгдүүлэх 16,2%-иар тус тус ӨСЧ, харин хүнийг санаатай алах -24,1%-иар, ТХХАББАЖ зөрчих -3,2-иар тус тус БУУРСАН үзүүлэлттэй байна. Илэрүүлэлтийн хувь нь өссөн гэмт хэрэг ТХХАББАЖ зөрчих 14,6% бол ирүүлэлт буурсан гэмт хэрэг хулгайлах -9,7%-иар, танхайрах -8,6%-иар бүртгэгдсэн байна. 

Хулгайлах, Булаах төрлийн гэмт хэргүүд хамгийн өндөр өсөлттэй байгаагаас ид өвлийн саруудад бага үйлдэгдэж урин дулааны саруудад өсч, цаашид өсөх хандлагатай байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр онц жигшүүртэй хүн амины хэргүүдийн тухай эрчимтэй мэдээлж байгаа ч статистик дүн өмнөх оны энэ үеийнхээс эрс буурсан байгааг харуулж байна.Мөн ТХХАБАЖ-ын эсрэг гэмт хэрэг 2012 оны сүүлээс нэмэх (өсөх) үзүүлэлтээс 2013 оны эхнээс хасах (буурах) үзүүлэлт рүү шилжиж энэ байдлаа хадгалсаар байна.

Нарийвчлан онцгой өссөн гэмт хэргүүдийг тодруулж дурдвал:
-          Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 133,3%-иар,
-          Хүүхэд хаях, төөрүүлэх 83,3%-иар,
-          Эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх 63,2%-иар,
-          Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 58,3%-иар тус тус өссөн бол
Нарийвчлан онцгой буурсан гэмт хэргүүдийг тодруулж дурдвал:
-          Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх -84,6%-иар
-          Хээль хахууль авах -54,5%-иар
-          Хээль хахууль өгөх -50%-иар тус тус өмнөх оны хагас жилийн дүнгээс буурсан байна.
Малын хулгайн хэргийг дараах хүснэгтэд харуулав.
д/д
Аймгууд
2012 он 6 сар
2013 он 6 сар
Өсөлт, бууралт (хувиар)
1
Баян-Өлгий
18
10
-44,4
2
Говь-Алтай
18
3
-86
3
Завхан
27
13
-51,8
4
Увс
49
26
-46,9
5
Ховд
37
37
0
6
Архангай
55
49
-10,9
7
Баянхонгор
22
39
77,2
8
Булган
31
43
38,7
9
Орхон
7
4
-42,8
10
Өвөрхангай
34
34
0
11
Хөвсгөл
27
32
18,5
12
Говьсүмбэр
7
4
-42,8
13
Дархан-Уул
14
12
-14,2
14
Дорноговь
27
16
-40,7
15
Дундговь
15
14
-6,6
16
Өмнөговь
1
6
500
17
Сэлэнгэ
35
27
-22,8
18
Төв
78
85
8,9
19
Дорнод
31
99
219,3
20
Сүхбаатар
67
23
-65,6
21
Хэнтий
19
53
178,9
22
Нийслэл
33
39
18,1

Хагас жилийн байдлаар малын хулгайн гэмт хэрэг дараах аймгуудад Өмнөговь 500%-иар, Дорнод 219,3%-иар, Хэнтий 178,9%-иар, Баянхонгор 77,2%-иар тус тус өссөн бол Сүхбаатар -65,6%-иар, Завхан -51,8%-иар, Увс -46,9%-иар тус тус буурсан байна.
Малын хулгайн гэмт хэргийг аймгуудад эзлэх жинг үзвэл:
Нийт малын хулгайн гэмт хэргийн Дорнод аймагт 15%, Төв аймагт 13%-иар хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Говьсүмбэр, Өмнөговь, Орхон, Баян-Өлгий зэрэг аймгуудад тус бүр 1% эзлэж байна. Нийсэлд нийт малын хулгайны 6% нь үйлдэгддэг байна.
Гэмт хэрэг үйлдсэн байдал
Нийт 10597 хүн гэмт хэрэг үйлдсэнээс эмэгтэй хүн 1522 буюу 14%-ийг нь эзлэж байгаа бол өмнөх оны энэ үеийн дүнгээс 10,9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин галт зэвсгээр үйлдэгдсэн хэрэг 2,1 дахин, хүүхэд оролцсон хэрэг 72,3%, эмэгтэй хүн оролцосон хэрэг 52%, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 35,8%-иар ӨССӨН бол мансуурсан үед үйлдэгдсэн хэрэг  -57,1%, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг -50%-иар тус тус БУУРСАН байна.
Хагас жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн 23 хэргийн 1 нь Багануур дүүрэгт гарсан бол бусад хэргүүд бүгд орон нутагт үйлдэгджээ.
Нарийвчлан сүүлийн 9 сарын байдлын дүнг өсөлт, бууралтын хувиар харвал. (Өмнөх оны мөн үетэй харьцуулсан)

Сүүлийн 9 сарын дүнгээс харахад мансуурсан үед үйлдсэн хэрэг эрс буурсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гардаг хэргийн гаралт тасралтгүй буурсан байна. Харин галт зэвсгээр үйлдсэн хэрэг өндөр өсөлттэй байна. Тодруулбал: 1 дүгээр сард өмнөх жилийн үзүүлэлтээс 4 дахин их болж өссөн байна. (500%) 2013 он гарсанаас хойш 6 сар хүртэл сар тутмын мэдээнд байнга 100%-иас дээш өсөлттэй үзүүлэлттэй байна.


Эрүүгийн хуулийн 36,1 заасан байдалд хамаарагдсан хэргийн 96,9%-ийг бүлэглэн гүйцэтгэсэн, 2,6%-ийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн, 0,5%-ийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол хараахан гэмт бүлэг үйлдсэн хэрэг цагдаагийн байгууллагат  хараахан бүртгэгдээгүй байна.
2013 оны эхний улиралд гэмт хэрэгт 4857 хүн холбогдсон нь өмнөх оны үеийнхээс -02%-иар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс эмэгтэй хүн 664 байгаа нь 0,3%-иар их байна.

Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 673 нь 18 нас хүрээгүй буюу ХҮҮХЭД байна.  Энэ нь нийт гэмт хэрэг үйлдэгсдийн 7% нь болж байна. Мөн 40 хүртэлх насны хүмүүс 88,5%-ийг эзлэж байна.

Хагас жилийн байдлаар нийт гэмт хэрэг үйлдэгчдийн 53% нь ажилгүй хүмүүс байна.

Сургууль завсардсан хүүхэд -17,1%, хугацаат цэргийн алба хаагч -10%, Хувийн хэвшлийн байгуулагад ажиллагч -7,7%-иар тус тус БУУРСАН бол хувиараа хөдөлмөр эрхлэгч 34,1%, төрийн бус байгууллагын ажилтан 33%, хоригдол 52,4%-иар тус тус гэмт хэрэгт холбогдох нь ӨССӨН байна.
Гэмт хэрэг үйлдэгчдийн боловсролын түвшин хувьд үзвэл:

Нийт хэрэг үйлдсэн 10597 хүмүүсээс 80% буюу 8478 хүн бүрэн дунд хүртэлх болосвролтой байна.

Хагас жилийн байдлаар нийт хэргүүдийн  бямба, ням гарагуудад тус бүрт 12%-тайгаар үйлдэгдсэн байна.

Шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд нийт гэмт хэргийн 5041 үйлдэл буюу 40% нь үйлдэгдсэн байна.

Хагас жилд гэмт хэргийн дийлэнх нь буюу 65% нь олон нийтийн газар, гудамж талбай, гэр, орон сууцанд гэмт хэргүүд үйлдэгджээ. Дээрх гэмт хэргүүдийн өсөлт, бууралтыг үзвэл:

Өнгөрсөн жилийн мөн энэ үеийнхээс хамгийн өндөр өссөлттэй гэмт хэрэг нь гудамж талбай 54,9%, харин бууралттай байгаа нь нийтийн тээвэр -26,6% байна. Энэ хоёр газрыг задлаад үзвэл:
Гудамж талбай: /өссөлттэй/
·         Гэр хорооллын гудамж 44,2%
·         Орон сууцны хорооллын гудамж 40%
·         Тоглоомын талбай 3,5 дахин их
·         Ил зогсоол 24,7 %
·         Цэцэрлэгт хүрээлэн 4,3 дахих их
·         Автобусны буудал 2,2 дахин их
·         Төмөр зам 25%
·         Бусад 2,2 дахин их
Нийтийн тээвэр: /бууралттай/
·         Нисэх онгоц 
·         Нисдэг тэрэг
·         Усан онгоц
·         Галт тэрэг -25%
·         Том оврын автобус 2,4
·         Дунд оврын автобус 2 дахин өссөн
·         Микро автобус 83,3% өссөн
·         Такси -52,5%
·         Бусад -48,4%


ДҮГНЭЛТ ЗӨВЛӨМЖ
Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Судалгааны Төвөөс эрхлэн гаргадаг гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик мэдээнд бүртгэгдсэнээр 2013 оны эхний хагас жилд улсын хэмжээнд нийт 12793 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны хагас жилийн дүнгээс 14,2%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Орон нутагт 6,2%-иар, нийслэлд 20,3%-иар гэмт хэрэг тус тус өссөн нь түүний шалтгаан, нөхцлийг нарийвчлан судлан тогтоож, түүнтэй дорвитой тэмцэх шаардлагатайг харуулж байна. Үүний тулд гэмт хэргийн гаралтанд нөлөөлж буй шалтгаан, нөхцөл байдлыг арилгах, таслан зогсоох үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, судалгаа шинжилгээний үндсэн дээр тодорхой үе шаттайгаар, оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэхийн тулд дараах дүгнэлтыг гаргаж байна. Үүнд:  
1.      
         ГЭМТ ХЭРГИЙН ӨСӨЛТ, ТҮҮНИЙ БҮСЧЛЭЛ
1.1.Нийслэлд гэмт хэргийн гаралт өндөр өсөлттэй буюу 14,2 хувьтай байна. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн өндөр өсөлттэй нь Баянзүрх дүүрэг
Нийслэлд гэмт хэргийн гаралт хамгийн өндөр хувьтай байгааг дүүргүүдээр бүсчлэн авч үзвэл: Баянзүрх дүүргийн гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдсэн байна. Тус дүүрэг нь нийслэлийн зүүн захад сунаж байрладаг, газар нутгийн хэмжээ том учир хүн амын тоогоор нийслэлд хоёрдугаарт ордог. Иймд тухайн дүүрэгт гэмт хэргийн гаралт өссөн нь дараах шалтгаант нөхцөлүүдтэй холбоотой гэж байна. Үүнд:
-          Нийслэлийн зүүн захад байрладаг учир цагдаагийн байгууллагын хяналт, үйл ажиллагааны хүртээмж муу байдаг,
-          Нийт өрхийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг,
-          Томоохон худалдааны төвүүд болох “Нарантуул”, “Да хүрээ”,  “Цайз” захууд байрладаг
-          Хүн амын нягтаршил их
Иймд тус дүүрэгт цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, хяналтын цэгийг оновчтой байршуулах, иргэдэд гэмт хэргээс өөрсдийгөө хамгаалахад тэдний сонор сэрэмж, анхаарал болгоомж, үүрэг хариуцлагаа ухамсарласан байдал онцгой чухал ач холбогдолтойг ухуулан таниулж , аюулд өөрийн хайрамжгүй байдлаас өртөхгүй байх талаар сануулсан сэрэмжлүүлэг өгч байх ажлыг бүх талууд (хувийн хэвшлийн; иргэний нийгмийн; төрийн байллагуудтай) хамтран ажиллах хүрээнд хэрэгжүүлэх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой.
1.2.Тухайлсан газруудаас Нисэхэд гарсан гэмт хэргийн тоо 2 дахин их нэмэгджээ.
Өмнөх улиралд  буурсан үзүүлэлттэй байсан бол энэ улиралд (2 дугаар улиралд) өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ өсөлтөнд үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, захиргааны журмын эсрэг гэмт хэргүүд эзлэж байна. Иймээс дээрх гэмт хэргүүдийн төрөл зүйлд анхаарч цагдаагийн бие бүрэлдэхүүнийг энэ хэсэгт онцгой ач холбогдол үзүүлэх шаардлагатай байна.
1.3. Дорнод аймагт гэмт хэргийн гаралт тогтмол их байгаа бол Ховд аймаг өмнөх оны энэ үетэй харьцуулбал 40,5%-иар  хамгийн их өссөлттэй байна. 
Статистик мэдээнээс Дорнод аймагт гэмт хэргийн гаралт хамгийн их байдаг гэсэн үзүүлэлт харагдаж байгаа бөгөөд үүнд малын хулгайн гэмт хэргийн гаралт  хамгийн их  өссөн аймгаар  бүртгэгдсэн байна.  Харин Ховд аймагт гэмт хэргийн гаралтын үзүүлэлт өндөр байгаа нь энэ бүсэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Мөн үүний зэрэгцээ махны хомсдол, үнийн хөөрөгдөл нь хүмүүст хялбараар их мөнгө олох гэсэн сэдлийг төрүүлж байгаа нь хөдөө орон нутагт малын хулгайн гэмт хэрэг өсөхөд  нөлөөлж байгаа учир төр засгаас түүнд чиглэсэн арга хэмжээ, оновчтой бодлогыг авч хэрэгжүүлэх нь зөв юм.
2.      
   “ЯМАР ГЭМТ ХЭРЭГ ӨСЧ, МӨН БУУРЧ БАЙНА?” ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ
2.1.Тодорхой зарим төрлийн гэмт хэргийн хувьд:

-          Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх -84,6%-иар
-          Хээль хахууль авах -54,5%-иар
-          Хээль хахууль өгөх -50%-иар
-          Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг -3,2%
-          Хүнийг санаатай алах гэмт хэрэг -24,1%-иар тус тус буурсан байна.
Гэвч хээл хахууль авах, өгөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх олж авах хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах зэрэг хэргүүд нь манай нийгэмд тулгамдсан асуудлуудын суурь шалтгаан болсоор байгаа бөгөөд эдгээр гэмт хэргийн гаралт буурсан уу, илрүүлэлт муу байна уу гэдгийг анхааран авч үзэх шаардлагатай байна.
Харин:
-          Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 133,3%
-          Хүүхэд хаях, төөрүүлэх 83,3%
-          Эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх 63,2%
-          Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 58,3%
-          Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 17,3%
-          Бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх хэрэг 16,2%
-          Бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэг 25,9%
-          Танхайрах хэрэг 2,7%
-          Хүчиндэх 9,5%
-          Бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 12%
-          Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах хэрэг 25,4%
-          Бусдын эд хөрөнгийг булаах хэрэг 37% тус тус өссөн байна.

2.2. Хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт буурсан ч хүнд, онц хүнд  гэмт хэргийн илрүүлэлт өссөн.
Олон нийтийн газар, хүн олноор цуглардаг болон цугларч болох газруудад цагдаагийн хяналтыг сайжруулах, нөгөөтэйгүүр бүртгэгдсэн  нийт хэргийн 60% нь хулгайн болон бусдын бие махбодид гэмтэл урчуулах гэмт хэргүүд байна. Иймд ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулах, сурталчлах арга хэмжээг эрчимжүүлэх, өөрсдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон гэмт хэргийн тоон үзүүлэлт болон холбогдох мэдээллийг ЕБС болон Их, Дээд сургуулийн сурагчид, оюутан залууст ухуулан таниулах, эдгээр насныхан олноор цуглардаг газруудад статистикийн тоон мэдээлэл агуулсан сурталчилгааны зурагт хуудсыг  байрлуулах шаардлагатай.
2.3. Булаах, хулгайлах гэмт хэргүүд өсч, хүнийг санаатай алах, ТХХАБАЖ зөрчих хэргүүд буурсан. 
Дээр дурдсанчлан олон нийтийн газар, нийтийн тээвэр, хүн олноор цуглардаг мөн цугларч болох  газруудад цагдаагийн хяналтыг сайжруулах, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг томоохон худалдааны төвүүдийн орчимд байрлах цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд шаардагдах техник, тоног төхөөрөмж, боловсон хүчний хангалтыг хэвийн ажиллах нөхцөлд хүргэх шаардлага байгааг мөн харуулж байна.
Нөгөөтэйгүүр Дэлхийн банк, Монгол улсын үндэсний статистикийн хорооноос хамтран гаргасан Монгол Улсын ядуурлын түвшин 2012 оны 4 дүгээр сарын мэдээгээр 29,8%-тай байгаа нь нэлээд өндөр түвшин юм.[1] Өөрөөр хэлбэл 3 хүн тутмын нэг нь өдөр тутмын  зайлшгүй хэрэгцээтэй ахуйн хэрэглээний зүйлсээр   дутагдаж байгаа нь хулгай хийх, бусдын эд хөрөнгийг булаах сэдлийг бий болгож байна.  Мөн ажилгүйдлийн түвшин Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2011 оны мэдээ[2]-нд 7,7%-тай байгаа нь бага хувь биш юм. Ажилгүйдлийн хувь өндөр байгаа нь гэмт хэргийн гаралтад нөлөөлдөг нь гэмт хэрэг үйлдэгсдийн 53% нь ажилгүй байгаагаар нотлогдож байна.
Иймээс  дан ганц хуулийн болон цагдаагийн байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэх нь оновчтой хэлбэр болж чадахгүй тул  засгийн газраас ядуурал, ажилгүйдэлд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
2.4.Хүнийг санаатай алах гэмт хэрэг эрс буурсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр онц жигшүүртэй хүн амины хэргүүдийн тухай эрчимтэй мэдээлж байгаа ч статистик дүн өмнөх оны энэ үеийнхээс эрс буурсан байгааг харуулж байна.
3.   
       ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГҮҮД
3.1.Хүн худалдаалах гэмт хэрэг хагас жилийн байдлаар 60%-иар өссөн байна.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь ямагт зохион байгуулалттай төдийгүй олон улсыг хамарсан шинжийг өөртөө агуулдаг. Энэ утгаараа хүн худалдаалах гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн нэг бие даасан төрөл гэж хүлээн зөвшөөрөгддөг байна. Энэ гэмт хэрэг нь монгол харьцангуй шинэ төдий зүйл боловч сүүийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байна. Иймээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-          Хүн худалдаалах гэмт хэргийн суурь шалтгаан болох ажилгүйдэл, ядуурлыг багасгахад төрийн зөв оновчтой бодлого явуулах,
-          Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжид стандарт тогтоож, цалин хөлсийг нэмэгдүүлэх,
-          Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, нөхөн төлбөр олгох, нэр хүндийг нь сэргээх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэрргийлэх зэрэг асуудлыг цогцоор нь хөндсөн хуулийг батлах, эрх зүйн орчныг сайжруулах (Хүн худалдахтай тэмцэх тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль г.м.),
-          Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ард нийт, ялангуяа эмзэг бүлгийнхний дунд түлхүү зохиож, иргэдэд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх

3.2.Улсын хэжээнд малын хулгайн гэмт хэрэг буурсан
Энд дурдагдаж буй үзүүлэлт нь малын хулгайн гэмт хэргийн субьект нь малчин байгаа гэмт хэргүүд өмнөх оны мөн үетэй харьцуулбал  буурсан, үүний зэрэгцээ гэмт хэргийн гаралтыг үйлдэгдэж буй газраар (байршил) авч үзсэн статистик мэдээллээр бэлчээрт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт мөн буурсан  тоон мэдээтэй шууд харилцан хамааралтай байна. Гэвч малын хулгайн гэмт хэрэг дараах аймгуудад тогтмол өндөр гардаг байна. Үүнд: Дорнод, Төв, Архангай аймгууд багтаж байна. Иймээс эдгээр аймгууд малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой хэрэгжүүлэж аймгуудын хоорондох авто замын хяналт, шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог  сайжруулж, иргэд малчид хамтран ажиллах хэрэгтэй байна.
3.3.Галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 2,1 дахин өссөн.

Хагас жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн 23 хэргийн 1 нь Багануур дүүрэгт гарсан бол бусад хэргүүд бүгд орон нутагт үйлдэгджээ. Энэ нь галт зэвсгийн бүртгэл, эзэмшилт, худалдан борлуулалтанд тавих  хяналт муу байгаа бөгөөд орон нутагт “Калибр” буунд бүртгэл хийгддэггүй, түүнийг хянаж бүртгэлд хамруулах тогтолцоо байдаггүйтэй холбоотой байна.
Иймд орон нутгийн цагдаагийн байгууллага энэ тал дээр анхаарч зохистой арга хэмжээг авахын зэрэгцээгээр төрөөс хууль эрх зүйн орчныг чангатгаж түүний хэрэгжилтэнд онцгой анхаарал тавих хэрэгэй байна.

3.4.Согтуугаар үйлдэгдсэн болон эмэгтэй хүн үйлдсэн гэмт хэрэг өссөн бол мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл буурсан байна.
Нийгмийн хөгжлийг хойш татагч  том дайсан бол  архидалт, ядуурал, ажилгүйдэл байдаг. Энэ нь олон төрлийн гэмт хэргийн гаралтанд шууд хамааралтай нөлөөлдөг. Энэ төрлийн гэмт хэргийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шууд хаах, хяналт тавих гэсэн үр өгөөж багатай арга хэмжээг хэрэгжүүлэх нь төдийлэн үр дүнгүй юм.
Иймд хүч хөдөлмөр хоосон зарцуулсанаас  илүүтэйгээр ард иргэдийг соён гэгээрүүлэх болон ухуулан сурталчлах ажил зохион байгуулах хэлбэрээр дотроос нь эрүүлжүүлэх  мөн төрөөс хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлсоны үндсэн дээр цогц бодлого хэрэгжүүлэх  шаардлагатай байгаа нь  дахин давтагдан нотлогдож байна.

3.5.Нийт гэмт хэрэгтний 7% нь 18 нас хүрээгүй буюу хүүхэд байгаа бол 40 хүртэлх насны хүмүүс 88,5-ийг эзлэж байна.
Насанд хүрээгүй иргэдэд чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ЕБС-ын хөтөлбөрт тусгах, тэдэнд зориулсан телевизийн нэвтрүүлэг, цахим сайт, зөвөлгөө өгөх зэрэг тэдэнд хүрэх үр дүнтэй хувилбаруудыг сонгон ажиллуулах. Энэ үзүүлэлтийн үр дүнг анхаарч  Боловсрол, шинжлэх ухааны яам, бусад холбогдох яам, харьяа агентлагуудтай хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.
Мөн Монгол улсын хөдөлмөрийн идэвхтэй насны буюу 40 хүртэлх насны иргэдийн гэмт хэрэг холбогдолт нь өндөр байгаа нь залуучуудад чиглэсэн бодлого, арга хэмжээ дутагдалтай байгааг харуулж байна.
3.6.Хоригдлууд дахин гэмт хэрэгт холбогдох нь өссөн
Одоогийн байгаа хорих анги, орон нутагт байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний харуул хамгаалалт, байшин барилгын чанар муу байгаатай шууд хамааралтай. Энэ нь Хууль Зүйн Салбарын Шинэчлэлийн хүрээнд төлөвлөгдөж буй тус салбарын дэд бүтцийн шинэчлэлийг даруй хэрэгжүүлэх шаардлагатайг нотолж байна. Мөн цаашид дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарч шалтгаант нөхцөл байдлыг тодорхойлон эерэг үр дүнд   чиглэсэн оновчтой ажлууд хийхийн зэрэгцээгээр энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулж түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна.

3.7.Нийт гэмт хэргийн дийлэнх нь буюу 65% нь олон нийтийн газар, гудамж талбай, гэр, орон сууцанд гэмт хэргүүд үйлдэгджээ.
Олон нийтийн газар, нэн ялангуяа гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд цагдаагийн хяналтыг сайжруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага гарсан байна. Цаашид урин дулааны улирал үргэлжилж байгаатай холбогдуулан тодруулбал цэцэрлэгт хүрээлэн олон нийт цуглаж уулзаж болох голын ай сав, эрэг зэрэгт хөдөлгөөнт эргүүлийн бүсийг тодруулах, урьдчилан сэргийлэх, ард иргэдэд сануулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн нийтийн зах, бөөний худалдааны төв, зочид буудал зэрэг нь гэмт хэрэг хамгийн ихээр гарч буй цэгүүд болоод байгаа нь анхаарал татаж байна. 

Судлаач: Д. Аюуш 
2013 он 7 дугаар сар


[1]  Монгол улсын ядуурлын өнөөгийн дүр төрх, Б. Эрдэнэсүрэн, Үндэсний статистикийн хороо, УБ., 2012 оны 12 дугаар сар.
[2] Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээ 


No comments:

Post a Comment